Үйлдвэрлэлд контрол трансформатор гэж нэрлэгддэг тусгаарлагдсан трансформаторыг ашигладаг. Энэ трансформаторыг шугамын хүчдэлээс хяналтын хэлхээг удирдах ашигладаг. Ихэнх контрол трансформаторын 1-р ороомог нь 240 В хүчдэлтэй тэжээлд холбогдож 2-р ороомог нь 120 В хүчдэл гаргадаг ба энэ трансформаторын харьцаа нь 2:1 байна. Жишээ нь 1-р ороомог нь 200 ороодостой байхад 100 ороодостой байна.
1-р ороомог нь H1 H2 H3 H4 гэсэн 4 оролттой, 2-р ороомог нь X1 X2 гэсэн 2 гаралттай.
Хэрэв 1-р ороомогт 240 В-ийн тэжээлийн хүчдэл холбох бол H1-ийг H3-тай, H2-ийг H4-тэй холбож энэ 2 төгсгөлийг 240 В-ийн тэжээлд холбож өгнө.
Харин 1-р ороомогт 480 В-ийн тэжээлийн хүчдэл холбох бол H2-ийг H3-тай холбоод H1 ба H4 2 төгсгөлийг 480 В-ийн тэжээлд холбож өгнө.