2020/04/25

Модул 106-2. Генераторын бүтэц

Lap-Wound якорийг бага хүчдэл ба өндөр гүйдэл гаргахад хэрэглэнэ. Энэ төрлийн якорийг бараг бүх автомашины асаалтын моторт хэрэглэнэ.

Lap-Wound якорийг ашиглахын тулд коммутаторын тусгаарлагдсан хэсэг болгон дээр шойтко тавьж гадна хэлхээтэй холбох хэрэг гардаг. Тиймээс шойтконы тоог багасгах зорилгоор якорийн ороомгуудыг хооронд нь зэрэгцээ холбож 2 үзүүрт нь шойтко тавьж гадна хэлхээтэй холбож хэрэглэнэ. Энэ үед якорийн ороомог болгоноор гүйх гүйдлүүд нэмэгдэж их хэмжээний гүйдлийг гаргах боломж олддог.


Харин өндөр хүчдэл ба бага гүйдэл гаргахын тулд Wave-Wound якорийг хэрэглэнэ. Үүний тулд якорийн ороомгуудыг 2 хувааж хооронд нь цуваа холбоод үүнийгээ зэрэгцээ холбоно. Якорийн ороомгууд цуваа холбогдох тул тэдний хүчдэл нь хоорондоо нэмэгдэж өндөр хүчдэл гаргана.


Харин дунд зэргийн хүчдэл ба дунд зэргийн гүйдэл гаргахын тулд Frogleg-Wound якорийг ашиглана. Энэ нь якорийн ороомгуудыг цуваа болон зэрэгцээ холбож тохиромжтой хүчдэл ба гүйдлийг гаргана. Ихэнх DC машинууд энэ аргыг ашигладаг.


Сойз буюу шойтко нь коммутаторт холбогдож якорийн хэлхээг гадна хэлхээтэй холбоход хэрэглэгдэнэ. Үүнийг зэсээс зөөлөн материалаар хийнэ. Шойткыг солиход хялбар тусгай үүрэнд ууж бэхлэгддэг байдлаар хийнэ. Шойтконы энэ үүрүүдийг А1 А2 гэх маягаар хэлхээнд тэмдэглэнэ.


DC машины дотор талд Pole Pieces буюу соронзны туйлууд гэж нэрлэгддэг зурагт үзүүлсэн зөөлөн төмрөөр хийсэн бүтцийг хийж өгдөг. Эдгээр нь соронзон орны туйлууд болдог тул маш сайн соронзон дамжуулах чадвартай зөөлөн төмөр, цахиурын ган зэргээр хийнэ. Сүүлийн үеийн DC машинууд үүнийг шууд маш хүчтэй соронзонгоор хийх болсон. Тогтмол соронзонтой эдгээр машинууд хэдийгээр жижигхэн, овор хэмжээ багатай ч бага чадлынх байдаг. Ийм тогтмол соронзонг ашиглаж байх үед Pole Pieces-ийг магнето (magneto) хэмээн нэрлэнэ.


Ихэнх DC машинууд соронзон орон үүсгэхдээ цахилгаан соронзонг ашиглана. Ингэхдээ 2 төрлийн ороомгийг ашиглана. Эдгээр нь цуваа ба шунтийн ороомог болно.

Цуваа ороомгийг харьцангуй цөөн ороолттой, бүдүүн утас ашиглаж аль болох бага эсэргүүцэлтэй байхаар хийнэ. Тэрээр якорьтой цуваа холбогддог учраас цуваа ороомог хэмээн нэрлэнэ. Цуваа ороомгийн төгсгөлүүдийг S1 S2 хэмээн тэмдэглэнэ.

Ороомгийг үүсгэхдээ тэгш өнцөгт утсыг ашиглана. Ингэснээр ороодосны хоорондох агааран бүрхэвчийг арилгах төдийгүй зайг ашиглаж илүү олон ороодсыг бага зайд багтаах боломж олгодог.


Нэмж хэлэхэд бөөрөнхий утсыг адил хэмжээтэй тэгш өнцөгт утсаар солих үед түүний талбайн хэмжээ ихэсдэг.


Жишээ нь доорх зурагт якорийн ороомгийг тэгш өнцөгт утсаар хийсэн болохыг харуулж байна.


Шунтийн ороомгийг нарийн утсаар олон ороож хийнэ. Иймээс шунтын ороомог нь цуваа ороомгоос харьцангуй их эсэргүүцэлтэй байна. Шунтийн ороомог нь якорьт зэрэгцээ холбогдож өгдөг тул түүнийг аль болох их эсэргүүцэлтэйгээр хийнэ. Шунтийн ороомог аль болох их эсэргүүцэлтэй байж өөрөөрөө гүйх гүйдлийг хязгаарлаж өгнө. Шунтийн ороомгийн төгсгөлийг F1 F2 хэмээн тэмдэглэнэ.

DC машин нь шунтийн ба цуваа ороомгийг ашиглах бөгөөд соронзны туйл болгон дээр хоёул ороогдож суугдсан байна. Доорх зургийн соронзны туйлын 2 нь соронзон орны хойд туйлаар, 1 нь өмнөд туйлаар ашиглагдах болно.


Харин доорх зурагт үзүүлсэн DC машин нь соронзон орны 2 туйлтай, 1 интер-туйлтай (interpole). Interpole-ийн талаар сүүлд ярилцах болно.