3н фазын систем нь дараах хэд хэдэн давуу талтай.
- 3н фазын мотор болон трансформатор нь ижил хэмжээтэй нэг фазын мотор болон трансформатораас 150% илүү үр ашигтай болно.
- 1 фазын систем нь 1 цикл хийх үедээ 3 удаа тэг болж хүчдэл нь унадаг бол 3 фазын систем яг адил импульсийг дамжуулахдаа хэзээ ч тэг болж хүчдэл нь унадаггүй болно. Нэг фазын системийн ачаалалд өгөх хүч агшин болгонд өөр өөр бол 3-н фазын системийн хувьд ачаалалд өгөх хүч ямар ч агшинд ижилхэн байдаг болно. Энэ бол 3н фазын моторын гол давуу тал болно.
- Ижил kVA үнэлгээтэй 1 ба 3н фазын системд ашиглагдаж буй дамжуулагч нь ялгаатай бөгөөд 3 фазын системд дамжуулагч нь 75% бага байдаг бөгөөд энэ хэмнэсэн зардлаараа дамжуулагчийнхаа зардлыг нөхдөг байна.
Нэг фазын систем. Нэг циклийн үед 3 удаа тэгийг дайрна
3н фазын систем. Хэзээ ч тэгийг дайрдаггүй
Нэг болон 3н фазын гарган авах нь ялгаатай. Нэг фазыг зөвхөн нэг ороомог ашиглан гарган авах бол харин 3н фазыг хоорондоо 120 градус үүсгэн байрлуулсан 3н ороомог ашиглана гаргана.
1 фазыг гарган авахын тул соронзонг тогтмол эргүүлэхэд л хангалттай
Харин 3 фазыг гаргахын тулд хоорондоо
120 градус үүсгэн байрлах 3 ороомог шаардлагатай
Y буюу од холболт
Хэрэв ороомгуудын зурагт үзүүлсний дагуу нэг төгсгөлийг нь хооронд нь холбочих юм бол од холболт болно.
Энд нэг ороомог дээрх хүчдэлийг фазын хүчдэл, харин шугам хооронд унаж буй хүчдэлийг шугамын хүчдэл гэнэ. Үүнтэй адил ороомгоор гүйх гүйдлийг фазын гүйдэл, харин шугамаар гүйх гүйдлийг шугамын гүйдэл гэнэ.
Од холболтын үед хэрэв фазаар 10 А гүйдэл гүйж байвал шугамаар мөн 10 А гүйдэл гүйх ба энэ үед фазын хүчдэл 120 В бол шугамын хүчдэл 208 В байна. Хэрэв фазын хүчдэл 230 В байвал шугамын хүчдэл 400 В байна.
Дельта буюу гурвалжин холболт
Хэрэв 3н ороомгийг зурагт үзүүлсэн хэлбэрээр гурвалжин хэлбэртэй холбосон бол үүнийг гурвалжин буюу дельта холболт гэнэ.
Гурвалжин холболтын үед фазын болон шугамын хүчдэлүүд ижил боловч шугамын гүйдэл нь фазын гүйдлээс 1,732 дахин их байна.