3н фазын системд хэд хэдэн янзын чадлыг ашиглана.
1. Apparent power
2. Three-phase watts
3. VARs буюу эффектив чадал
Од-гурвалжин холболтын тооцоо
Тэжээл нь од холболттой, ачаа нь гурвалжин холболттой байг. Шугамын хүчдэл 480 В, ачаалал нь 8 Ом-ын эсэргүүцэлтэй байг.
Тэгвэл ачааллын шугамын хүчдэл, ачааллын фазын хүчдэл, ачааллын фазын гүйдэл, ачааллын шугамын гүйдэл, тэжээлийн шугамын гүйдэл, тэжээлийн фазын гүйдэл, тэжээлийн фазын хүчдэл, жинхэнэ чадал зэрэг утгыг олъё.
Ачаалал шууд тэжээлд холбогдсон. Тэглээ ч тэжээлийн шугамын хүчдэл нь ачааг тэжээнэ.
Ачаалал нь гурвалжин холболттой учраас фазын хүчдэл болон шугамын хүчдэл нь адил байна.
3н резисторын резистор болгон нь фазын ачаалал болох учраас Ом-ын хуулиар фазын гүйдэл нь 60 А байна.
Харин шугамын гүйдэл нь фазын гүйдлээсээ 1.732 дахин их байна.
Тэжээлийн гүйдэл шууд ачаагаар гүйх тул тэжээлийн шугамын гүйдэл ачааны шугамын гүйдэлтэй тэнцүү байна.
Тэжээл од холболттой тул тэжээлийн фазын гүйдэл нь тэжээлийн шугамын гүйдэлтэй тэнцүү байна.
Харин тэжээлийн фазын хүчдэл нь тэжээлийн шугамын хүчдэлээс 1.732 дахин бага буюу 277.136 В байна.
Иймээс тэжээлийн чадал нь 83,394.931 Вт байна.