Мотор ерөнхийдөө генератортай их төсөөтэй ч ажиллах зарчим нь эсрэгээрээ. Моторууд цахилгаан энергийг механик энерги болгон хувиргана. Тогтмол гүйдлийн мотор нь хамгийн анхны цахилгаан мотор юм. Удаан хугацааны турш тогтмол гүйдлийн мотор нь хувьсах гүйдлийн моторыг бүрэн орлож чадна гэдэгт хүмүүс итгэхгүй байжээ.
Тогтмол гүйдлийн моторын ажиллах зарчим нь тогтмол гүйдлийн генератортай адилхан. DC машиныг тогтмол гүйдлийн генератораар ашиглаж буй үед якорийг эргүүлэхийн тулд зарим төхөөрөмжийг ашиглах бөгөөд якориос гаргасан тэжээлээр ачааг тэжээдэг. DC машиныг тогтмол гүйдлийн мотороор ашиглаж байгаа үед якорьт үүссэн мушгих хүчийг ашиглана.
Якорь яагаад эргэдэг болохыг мэдэхийн тулд 1 хүрээтэй якорийг жишээ болгон авч үзье.
Электронууд негатив шойткоор орж хүрээгээр гүйгээд позитив шойткоор гарч ирнэ. Ингэснээр хүрээгээр гүйдэл гүйж хүрээний эргэн тойронд соронзон орон үүсгэнэ. Х-ээр тэмдэглэсэн хүрээ нь электрон цаашаа урсаж буйг, харин цэгээр тэмдэглэсэн хүрээ нь электрон наашаа урсаж буйг илэрхийлнэ. Хүрээний эргэн тойронд үүсэх соронзон орны чигийг зүүн гарын дүрмээр олно.
Хөдөлгөөнгүй байгаа тогтмол соронзон оронд соронзон урсгал нь хойд туйлаасаа өмнөд туйл уруу чиглэнэ. Соронзон урсгалууд бие биенийхээ эсрэг чиглэх юм бол татагдаж, харин бие биенийхээ дагуу чиглэх юм бол түлхэлцэнэ. Иймээс соронзон орон нь дамжуулагчийн эргэн тойронд үүсэж буй соронзон урсгалын шугамын дагуу түлхэж өгнө. Энэ түлхэж буй хүчийг соронзон орны мушгих хүч гэнэ. Иймээс мушгих хүч нь pole piece-үүдийн үүсгэх тогтмол соронзон орон нь дамжуулагч хүрээний үүсгэж буй соронзон оронтой харилцан үйлчилсний үр дүн юм.
Тогтмол гүйдлийн моторын үүсгэх мушгих хүч нь дараах 2 зүйлээс хамаарна.
- pole piece-үүдийн үүсгэх соронзон орны хүч
- якорийн соронзон орны хүч
Энэ жишээнд якорийг нэг л хүрээтэй байна гэсэн ч бодит тохиолдолд якорь нь маш олон хүрээтэй байна. Ингэснээр якорийн мушгих хүчийг их болгож өгнө.
DC машиныг генератораар ашиглаж байх үед коммутатор нь якорийн үүсгэх хувьсах гүйдлийг тогтмол гүйдэл болгон хувиргадаг механик шулуутгагч болгон ашиглаж байсан. Харин DC машиныг мотороор ашиглаж байгаа үед коммутатор нь эргэлтийн свич маягаар буюу якорийн ороомогт эргэх чиглэлд нь зөв таарсан гүйдлийг дамжуулах үүргийг гүйцэтгэнэ. DC мотор нь эргэлдэж байхын тулд якорийн соронзон орны туйл pole piece-ийн соронзон орны туйл нэг чиглэлд үргэлж хадгалагдаж байх ёстой. Коммутатор нь якорийн эргэлтийн чигтэй гүйдлийн чиглэлийг давхцуулах үүргийг гүйцэтгэнэ. Шойтко нь якорийг гаднын тэжээлийн үүсгүүрээр хангахад чиглэнэ.