Компаунд моторыг урт ба богино шунттэй гэсэн 2 янзаар холбож болно. Урт шунттэй мотор нь хурдыг илүү сайн тогтворжуулна. Компуанд мотор нь сумматор компаунд ба дифференциал компаунд гэсэн 2 янз байна. Дифференциал компаундээс ерөнхийдөө зайлсхийдэг ч зарим онцгой тохиолдолд үүнийг хэрэглэнэ.
Хэрэв генератор нь дифференциал компаунд хэлбэрээр холбогдсон бол санамсаргүйгээр ачаалал гэнэт нэмэгдэхэд гаралтын хүчдэлийг огцом бууруулдаг. Гэхдээ энэ нь мотороос хамаарахгүй. Мотор дифференциал компаундээр холбогдсон үед ачаалал байхгүй, эсвэл маш хөнгөн ачаатай үед моторын эргэлтийг шунтийн ороомог тогтоож өгнө. Харин ачаалал нэмэгдэнгүүт цуваа ороомог хүчтэй болж ирнэ. Ачаалал огцом хангалттай хэмжээгээр нэмэгдвэл цуваа ороомог дахь хүчдэл огцом ихэссэнээр соронзон орны туйл эргэж мотор шууд зогсож улмаар чиглэлээ өөрчлөн цуваа мотор шиг ажиллаж эхэлнэ. Энэ нь уг моторт холбогдсон тоног төхөөрөмжийг эвдэх магадлалтай.
Хэрэв компаунд моторыг хэрэглэж буй бол санамсаргүйгээр дифференциал холболт үүсгэхгүйн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй. Үүнд:
- Моторыг ачааллаас нь эхэлж салга
- Цуваа ороомог болон якорийг хооронд нь холбож зурагт үзүүлсний дагуу тэжээл холбоод шунтийн ороомгийг салга.
- Моторын эргэлтийг мэдэхийн тулд түр зуур асаана. Үүнийг маш хурдан хугацаанд хийх хэрэгтэй. Учир нь одоо цуваа моторыг ачаагүйгээр ажиллуулж буйгаа санаарай. Гол эргэлтийн чиглэлийг тогтоох явдал юм. Хэрэв мотор эсрэг эргэх юм бол якорийн холболтыг солино.
- Үүний дараа шунтийн ороомгийг зурагт үзүүлсний дагуу холбоно. Ингээд ахиж эргэлтийг шалгана. Хэрэв одоо мотор зөв эргэж байвал сумматор компаунд байна. Харин мотор эсрэг чигт эргэж байвал дифференциал компаунд байна. Дифференциал компаундыг засахын тулд шунтийн ороомгийн оролтыг сольж холбох хэрэгтэй.
Энэ тест нь сумматор компаунд байна уу эсвэл дифференциал компаунд байна уу гэдгийг шалгана. Учир нь ачаагүй үед шунтийн ороомог чиглэлийг тогтоож байгаа. Хэрэв шунтийн ороомгоор ажиллах болох цуваа ороомгоор ажиллаж байх үед мотор нэг зүгт эргэж байвал тэд бие биеэ дэмжиж ажиллах болно.