2020/04/26

Модул 107-3. Цуваа мотор

Цуваа мотор нь шунтийн мотороос ялгаатай шинж чанартай. Энэ мотор нь шунтийн ороомог байхгүй. Харин цуваа ороомгийг якорьт цуваа холбож өгсөн байна.


Якорийн гүйдэл цуваа ороомгоор мөн гүйнэ. Цуваа моторын хурдыг ачаагаар нь удирдаж болдог. Ачаалал ихсэх үед якорийн эргэлтийн хурд багасна. Якорийн эргэлтийн хурд багасахаар энд индукцийн хөдөлгөгч хүч үүсэж энэ хүчний улмаар якориор гүйдэл гүйж эхэлнэ. Якориор гүйх гүйдэл нь ороомгоор ч гүйх тул нийт гүйдлийн хэмжээ ихэснэ. Нийт гүйдлийн хэмжээ ихсэхээр мушгих хүч ч мөн адил ихэснэ. Ингэж гүйдэл 2 дахин ихэсвэл мушгих хүчийг 4 дахин нэмнэ.


Цуваа ороомог нь хурдны хязгааргүй учраас ямар ачаагүй ажиллуулахыг хориглоно. Том цуваа моторууд санамсаргүйгээр ачааллаас салах үед хурдны хэт эргэлт нь уг моторыг эвддэг. Тийм учраас цуваа моторыг шууд ачаатай холбож хийдэг. Ачаатай гинж, эсвэл ременээр холбож болдоггүй. Цуваа мотор нь ажиллаж эхлэх үедээ маш их мушгих хүчийг гаргадаг. Дундаж ачааллынхаа 450%-тай тэнцэх мушгих хүчийг эхэндээ авдаг. Иймээс автомашины асаалтын моторт энэ моторыг хэрэглэнэ. Мөн өргөгч кран, цахилгаан автобус, гудамжны цахилгаан машин зэрэгт мөн хэрэглэнэ.