Шойткогүй DC моторт тогтмол гүйдлийг статорын ороомогт өгөхдөө тогтмол гүйдлийг 3н фазын хувьсах гүйдэл болгон хувиргадаг конвертер ашиглана. Энд Q1-Q6 транзисторууд нь түлхүүрийн горимоор ажиллана. Транзисторууд нь түлхүүрийн горимд ээлжлэн нээгдэж хаагдах горимд ажиллаж статорын ороомогт шаардлагатай хоорондоо 120 градусын зөрүүтэй хувьсах гүйдлийг дамжуулна.
Ингэж конвертер нь шойткотой моторын коммутатор-тай ижил үүргийг гүйцэтгэнэ. Зурагт статорын ороомгоор гүйх гүйдлийн хугацааны диаграммыг харуулав.