РМ (permament magnet) мотор нь уламжлалт тогтмол гүйдлийн мотортой адилхан якорьтай мөн шойткотой. Мөн соронзон туйлтай ч энэ удаад энд ороомог биш харин тогтмол соронзон ашиглана. Ингэснээр тэр цуваа болон шунтийн ороомгийг арилгасан.
РМ мотор нь уламжлалт DC мотороос илүү эффективность буюу үр ашигтай, учир нь энэ нь зөвхөн якорийн хэлхээтэй. Эдгээр моторууд батарей ашигладаг хэрэглээнд олон жил ашиглагдаж байгаа. Жишээ нь ан агнуурын жижиг завь, батарей ашигласан тээврийн хэрэгсэл, жижиг хөдөлгүүрүүд болон бусад олон хэрэглээнд өргөн хэрэглэгддэг.
1970-аад оны дунд үеэс газрын ховор элементүүд болох самариум-кобальт, неодими зэрэг соронзон чанар өндөр материалууд нээгдсэн цагаас хойш энэ төрлийн моторуудын чадал мэдэгдэхүйц нэмэгдсэн. Эдгээр элементүүд нээгдсэнээр алнико, феррити зэрэг соронзонгууд солигдсон. Ингэснээр 15 Hp морины хүч хүртэл РМ моторууд гарч ирсэн.
Газрын ховор элементүүд болох өндөр соронзон шинж чанартай элементүүд нээгдсэн нь РМ моторуудын мушгих хүч болон жингийн харьцааг 40-өөс 90% болтол нь нэмэгдүүлсэн. Мөн чадал болон жингийн харьцааг 50-аас 200% болтол нэмэгдүүлсэн. Ижил хүчин чадалтай уламжлалт мотортой харьцуулахад РМ моторууд хөнгөхөн, авсаархан, илүү тохиромжтой.
Тогтмол соронзонг ашиглах тул бүхий хугацаанд соронзон урсгал тогтмол байна. Энэ нь тусдаа өдөөлттэй шунтийн мотортой адил байдлаар удирдах боломжийг олгоно. Якорийн хүчдэлийг хянах замаар эргэлтийн хурдыг хянана. Эргэлтийн чиглэлийг якорийн тэжээлийн хүчдэлийн туйлыг солих замаар шийднэ.