2 үндсэн аргаар генераторыг хөргөнө. Хэрэв генератор нь бага чадлынх бол агаараар хөргөнө. Статорын ороомог уруу агаарын урсгал нэвтрэх боломжтой нээлттэй зам гаргаж өгнө. Ингээд нэг төгсгөлд нь сэнс тавьж статорыг бүхэлд нь агаараар үлээж хөргөнө.
Том хэмжээний генераторыг битүү хийж устөрөгчөөр хөргөнө. Устөрөгч ашиглах нь хэд хэдэн давуу талтай. Устөрөгч агаараас хөнгөн, тийм учраас роторын хөдөлгөөнд агаартай харьцуулахад саад учруулахгүй. Хоёр дахь давуу тал нь устөрөгч агаараас хурдан дулааныг өөртөө шингээж зайлуулж чаддаг. Агаарын дулаан дамжуулах чадвар нь 0.238 бол устөрөгчийнх 3.42 буюу агаараас 14.37 дахин дулаан дамжуулах чадвартай. Устөрөгчийн хөргүүртэй генераторын огтлолын зургийг харуулав.