Ихэнх том хэмжээний генераторууд шойткогүй өдөөгч ашиглана. Үүнийг тул якорьт ижил тэнхлэгтэй жижиг хэмжээний генераторыг ашиглана. Өдөөгчид тогтмол гүйдлийг ашиглаж үүгээр цахилгаан соронзон орон үүсгэнэ.
Роторт өдөөгдөх индукцийн хөдлөгч хүчийг тогтмол тэжээлийн хүчдэлийг өөрчлөх замаар өөрчилнө. Роторын гаралтыг 3н фазын гүүрэн шулуутгагчаар шулуутгаж үндсэн роторын ороомогт холбож өгнө. Ингэснээр роторт үүсэх хувьсах гүйдэл шулуутгагдаж үндсэн роторын ороомогт хүрэх болно.
Шойткогүй өдөөгчийн угсралтын зураг.
2 туйлтай роторын слотуудыг зурагт харуулав.