2020/04/27

Модул 108-7. Зэрэгцээ генераторууд

1-ээс олон генератор ашиглаж байх үед тэднийг хооронд нь зэрэгцээ холбож хүчийг нь нэмэгдүүлнэ. Ингэхдээ хэд хэдэн нөхцөлийг шалгах ёстой.

  • Фазууд ижил холбогдсон байх ёстой
  • Генераторууд нэг зүгт эргэж байх хэрэгтэй
  • Гаралтын хүчдэл нь адил байх ёстой
  • Давтамж адил байх ёстой.


Фазын зөрүү байгаа эсэхийг шалгахдаа 3 лампын аргыг ашиглана. Ламп нь нэг машины фазын эргэлт нөгөө генератортай ижил байгаа эсэхийг илрүүлнэ. Генераторууд 2-ул хүчдэл гаргана. 2 генератор синхроны биш буюу ижил биш ажиллаж байвал гэрэл анивчиж асаж унтарч буйгаар нь тогтооно. Хэрэв лампууд нэгэн жигд асаж унтарч байвал синхрон ажиллаж байна гэж үзнэ. Харин нэгэн жигд асаж унтрахгүй бол синхрон биш буюу фазын зөрүү байна гэж үзнэ. Мөн нэг генераторын позитив пик, нөгөө генераторын позитив пикүүд зэрэгцсэн байсан тэдэнд потенциалын ялгаа байх юм бол ламп асна. Лампын гэрэлтэлтээр энэ зөрүү хир их байгааг харж болно. Энэ зөрүү алга болох үед лампууд унтарна. Ламп асаж л байвал синхрончлогч свичийг дарж 2 генераторыг холбож болохгүй.


2 генераторыг зэрэгцээ холбох үед синхрончлогч (synchroscope) хэмжигч ашиглан тэд хир синхрон (синхрон ажиллана гэдэг нь яг ижилхэн зэрэг ажиллахыг ойлгоно) ажиллагаатай байгааг тогтоож өгнө. Синхрончлогч хэмжигч нь 2 генераторын хүчдэл болон давтамж ижилхэн байгаа эсэхийг шалгана. Синхрончлогч хэмжигч нь 360 градус эргэх боломжтой хөдөлгөөнт заагчтай байна. Генератор энэ үед алин хэзээний үндсэн машины ачаалалд холбогдсон байх ёстой. Энэ үед синхрончлогч хэмжигч нь үндсэн машины давтамжтай хир зэрэг синхрон ажиллаж буйг нь заана. Хэрэв 2 генераторт фазын зөрүү байвал зөрүүг заана. Харин 2 генератор синхрончлогдож зэрэг ажиллаж байвал зөрүү байхгүй байна.


Хэрэв синхрончлогч хэмжигч байхгүй бол 2 генераторын синхрон ажиллагааг өмнө дурдсан 3 лампын аргаар шалгана. 3 лампын арга ашиглаж буй үе хувьсах хүчдэл хэмжигчээр ламп дээр унах хүчдэлийг хэмжинэ. Хэрэв ижил фазтай хол вольтметрийн заалт тэг байна. Вольтметрийн заалт тэг бол 2 генератор синхрон ажиллаж байна хэмээн үзэж синхрончлогч свичийг залгахыг зөвшөөрнө.


Генераторууд зэрэгцээ холбогдсон үед тэдний чадлыг ачаа хуваан авах ёстой. Уурын турбин зэрэг ачааг удирдаж байвал чадал нэмэгдэнэ. Харин ачааны чадал тогтмол тул үндсэн генераторын гаргаж байсан чадал буурч нэмж холбосон генераторын чадал ихсэх болно.