2020/04/27

Модул 108-8. Тогтмол гүйдлийн хамгаалалт

Тогтмол гүйдэл гэнэт тасрах юм бол энэ үед роторын ороомогт маш их хэмжээний индукцийн хөдөлгөгч хүч гэнэт үүснэ. Энэ хүчдэл хэт өндөр учраас роторын ороомог болон бусад хэлхээг эвдэх боломжтой. Үүнээс хамгаалах нэг арга нь field-discharge резисторыг ороомогт цуваа холбож өгөх явдал юм. Энэ үед тогтмол гүйдлийн тэжээлийг холбох свичид тусгай зориулалтын свич ашиглах бөгөөд энэ нь тэжээл тасрангуут хэлхээнд field-discharge резисторыг залгаж өгч чаддаг байна.


Ингээд тогтмол гүйдлийн тэжээл тасрах үед ороомогт field-discharge резисторыг цуваа холбож өгнө.


Нөгөө нэг арга нь ороомогт хагас дамжуулагч диодыг урвуу холбож хамгаалж өгдөг. Энэ тухай ороомог сэдэвт тайлбарласан болно.


Хэрэв тогтмол гүйдлийн тэжээл тасрах юм бол диод шууд холбогдож диодоор бүх гүйдлийг нэвтрүүлэх ба диод шууд холбогдож байх үед түүнд дээр ойролцоогоор 0.7 В унах тул хэлхээг бүрэн хамгаална. Ингээд ороомогт хуримтлагдсан соронзон орны энерги диодыг халаахад зарцуулагдаж сарниж алга болно.