Жижиг хэлбэрийн РМ моторууд нь серво мотор болно. Эд жижигхэн, авсаархан якорьтай бөгөөд гол нь маш бага инерцтэй. Серво моторыг маш өндөр хурдтай эргүүлж маш хурдан зогсоож нөгөө тийш нь эргүүлж болно. Серво мотор нь ерөнхийдөө 2-оос 6 туйлтай. Эдгээрийн компьютерын tape driver болон тоон удирдлагатай токарийн болон зордог суурь машин зэрэгт хэрэглэнэ.
Серво моторууд дотроос бүхэлдээ өөр дизайнтайн серво-диск (ServoDisk) мотор юм. Энэ нь тогтмол соронзон үүсгэхдээ соронзон элемент ашиглах боловч якорь нь бүхэлдээ өөр дизайнтай. Уламжлалт серво моторын якорь нь DC моторын якорьтай яг адилхан байдаг.
Харин серво-диск моторын якорь огт өөр бүтэцтэй. Тэнд ямар нэгэн төмөр орохгүй. Харин үүний оронд якорь нь 2-4 хүртэл давхаргатай нимгэн зэс диск хэлбэртэй байна. Зэс дамжуулагчийг шилэн материал дээр яг л цахилгаан хэлхээг хэвлэдэг шиг наасан байдаг. Энэ диск нь маш нимгэн бөгөөд түүний 2 тал зэс дамжуулагчийг хэвлэж наасан байна. Үүнээс нь болж энэ моторыг printed-circuit motor гэж нэрлэнэ. Диск маш нимгэн бөгөөд зэс хуулгатай, түүний 2 талд соронзон орныг байрлуулна. Диск маш нимгэн тул энэ 2 соронзны хоорондох агаарын үе маш нимгэн байна.
Мушгих хүч хэзээ үүсэх вэ гэхээр эдгээр тогтмол соронзон орны улмаас зэс хавтан дээр соронзон орон үүсэж хөдлөх үед энэ соронзон орон хуйларч эсрэг чиглэлтэй гүйдлийг гүйлгэснээс бол мушгих хүч үүсдэг. Соронзон хосуудыг өөр өөр байрлалд эсрэг чигтэй байхаар байрлуулна.
Дискний 2 талыг дээд ба доод гэж нэрлэх бөгөөд эдгээрээр гүйх гүйдэл нь ялгаатай чиглэлд гүйснээр нийлбэр тангенциал хүч үүсэж дискийг эрүүлэх болно. Серво-диск нь түүний жин хэмжээтэй харьцуулахад харьцангуй хүчтэй мушгих хүчийг үүсгэнэ.
Шилэн диск дээр дамжуулагчийг суулгаж нэг талыг нь коммутатор хэлбэрээр ашиглана.
Шойтко ашиглаж энэ талыг тэжээлээр хангана. Дискэн якорь төмөр агуулдаггүй тул индукцлэл байхгүй. Үүний улмаас шойткотой нуман ниргэлэг бараг үүсгэхгүй учраас шойтко бараг элэгдэхгүй, түүний хэрэглээний хугацаа нь маш урт байна. Ердийн серво-диск моторыг зурагт харуулав.
Диск хэлбэрийн серво мотор нь онцгой бүтэцтэй учраас ердийн тогтмол соронзонтой мотороос ялгаатай шинж чанартай. Төмөр якорьтой тогтмол соронзонтой моторуудад бага хурдны үед асуудал гардаг. Төмөр якорь дээр тогтмол соронзны нөлөөгөөр хүчтэй хуйларсан соронзон орнууд үүсэж якорь нэг байрлалаас нөгөө байрлал уруу шилжихдээ үсэрдэг. Якорь эргэлдэж байх үед соронзон урсгал якорийн гол цөмөөр дамжина. Якорь ялимгүй налуу байдаг учраас энэ зам төвөөс ялимгүй доогуур байна. Энэ нь соронзон туйлын үүсгэх соронзон оронд хүчтэй татагдаж нэг байрлалаас нөгөө рүү үсэрдэг. Үүнээс болж якорийн эргэлдэх үедээ бага зэргийн үсрэлт хийдэг. Дискэн моторын хувьд якорь нь төмөр агуулдаггүй учраас ийм үсрэлт байхгүй. Төмөр агуулдаг якорьтой мотор удаан эргэж байх үед энэ үсрэлт илэрхий мэдэгдэнэ. Хурд ихсэхээр энэ үсрэлт арилдаг. Тиймээс төмөр якорьтой моторыг удаан эргэлдүүлэх үед асуудал үүсдэг. Харин дискэн якорьтой моторт удаан эргэлтийн үед ийм үсчсэн асуудал байхгүй тул маш жигд эргэж чаддаг.
Өөр нэг шинж чанар нь дискэн мотор маш хурдан хурдаа нэмэгдүүлж чаддаг. Маш нимгэн бага инерцтэй дискэн якорь нь мушгих хүч болон инерцийн харьцаа экспоненциал хуулиар өсөхийг зөвшөөрдөг. Ердийн серво-диск мотор ердөө 608 эргээд 3000 RPM эргэлтийг авч чадна. Мөн серво-диск мотор нь маш бага инерцтэй учраас хурдан зогсоод эсрэг тийш эргэж чадна. Серво-диск моторын өөр нэг шинж чанар нь тэр 4000 RPM түүнээс ч хурдтай эргэж чадна. Эргэлтийн хурдыг якорьт өгөх хүчдэлээр шууд удирдана. Хүчдэлийг pulse-width modulation PWM ашиглаж янз бүрийн хэлбэрээр өгнө. Ихэнх серво моторыг 20 кГц давтамжтай сигналаар удирдана. Якорьт өгөх дундаж хүчдэл нь нээлттэй ба хаалттай байх хугацаагаар тогтоогдоно. 20 кГц давтамжтай сигналын хувьд нэг пульсын үргэлжлэх хугацаа нь 50 микро секунд байна. Үүний 40 микро секундэд хүчдэл өгч 10 микро секундэд хүчдэлийг хаах юм бол якорьт өгөгдөх дундаж хүчдэл 19.2 В байна.
Харин 10 микро секундэд хүчдэл өгч 40 микро секундэд хүчдэлийг хаах юм бол якорьт өгөгдөх дундаж хүчдэл 4.8 В байна. Ингэж якорьт өгөх дундаж хүчдэлийг өөрчлөх замаар хурдыг өөрчилнө.
Үндсэн бүтцээсээ болоод серво-диск моторын хэмжээ үнэхээр бага байж болдог. Иймээс өөр төрлийн мотор ашиглах боломжгүй газар энэ моторыг ашиглах боломжтой байдаг.
Генераторыг үзэж байхад генераторын якориор гүйх гүйдлийн чиглэлийг зүүн гарын дүрмээр олж байсан. Үүнтэй адил моторын эргэх хөдөлгөөний чиглэлийг олохдоо баруун гарын дүрмийг баримтална.