Өнөөдөр дэлхийд хэрэглэгдэж буй эрчим хүчний дийлэнхийг 3н фазын генераторууд үйлдвэрлэж байна. АНУ, Канад 3н фазын генераторуудын үйлдвэрлэж буй цахилгаан эрчим хүч ГВт хэмжээсээр хэмжигдэж байна. Эдгээр генераторууд уурын турбинаар цахилгааныг гарган авдаг. Турбинуудыг газрын тос, нүүрс, байгалийн хий, цөмийн эрчим хүчээр эргүүлнэ.
АНУ, Канадад 60 Гц-ын давтамжийг хэрэглэнэ. Бусад улсуудад давтамж янз бүр. Европт 50 Гц. Иймээс зарим үйлдвэрлэгчид 50/60 Гц-ийн алинд ч ажилладаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Хувьсах гүйдлийн генератор нь тогтмол гүйдлийн генератортай ажиллах зарчим нь ижил. Гэвч тэдэнд хувьсах гүйдлийг тогтмол болгон хувиргадаг коммутатор байхгүй. Үндсэн 2 төрлийн генератор байна. Эргэлддэг якорьтой, эргэлддэг оронтой.
Зөөврийн ослын болон гэнэтийн үед ашиглагддаг зарим генераторууд 1 фазынх байдаг ч ихэнх нь 3н фазынх байна. Эргэлддэг якорьтай генератор нь нөгөөхөөсөө бага ашиглагддаг. Энэ нь тогтмол гүйдлийн генератортай адил бөгөөд коммутаторын оронд эргэлддэг цагираг (slpirings) ашиглана.
Хоорондоо од эсвэл гурвалжин холбох боломжтой 3 салангид ороомогтой. Якорийн ороомог нь соронзон орон дотор эргэлдэнэ. Тэжээлийг гадагш дамжуулахдаа эргэлддэг цагиргаас шойткогоор дамжуулан авна. Энэ төрлийн генератор цөөн хэрэглэгддэг шалтгаан нь хэдхэн kVA чадалтай цахилгаан гаргадаг учраас болно.
Эргэлддэг оройтой генераторын якорь хөдөлгөөнгүй байж харин соронзон орон нь эргэлдэнэ. Ингэж хөдөлгөөнгүй байгаа якорийг статор гэнэ. Энэ нь хэдэн кило вольт-ампер үзүүлэлттэй бөгөөд гадна хэлхээ шууд статорт холбогдоно. Статор нь эргэлдэхгүй учраас шойтко болон эргэлдэгч цагираг ашиглахгүй. Энэ төрлийн генераторт хоорондоо 120 градус үүсгэн байрласан 3 тусдаа ороомог байна. Зурагт 1-р фаз нь төвийн дээд талд байрлах ба эсрэг талд нь түүний доод талд эсрэг тийш нь ороосон нөгөө туйл нь байна. 1-р фазын зүүн талд 2-р фаз байх ба үүний ороодос нь 1-р фазын эсрэг байна. Үүний эсрэг талд түүний нөгөө туйл байх ба эсрэгээр нь ороосон байна. 1-р фазын баруун талд 3-р фаз байрлах ба мөн л 1-р фазын эсрэг тийш ороосон байна. Үүний эсрэг талд нөгөө туйл үүнийхээ эсрэг ороосон байдалтай байна. 3 ороомгийн нөгөө үзүүрүүдийг хооронд нь холбосон байх бөгөөд үүнийг од холболт гэнэ.
Энэ дотор соронзон эргэхэд энэ 3н ороомог индукцийн хөдөлгөгч хүч үүсэх бөгөөд эд хоорондоо 120 градус үүсгэж байрлах тул энэ хүч хоорондоо 120 градусаар зөрж үүснэ.
Практик статорын ороомгийг тусгай зүрхэвч дээр ороолгүй цилиндр гол дээр ороож хийдэг. Ингэснээр соронзон орны урсгал нэмэгдэж илүү үр ашигтай болдог байна.