Ротор нь машины хөдлөх эд ангийг хэлнэ. Эдгээр нь статорын ороомогт шаардлагатай байгаа индукцийн хүчдэлийг гаргаж өгдөг соронзон болно. Роторын соронзонг үүсгэхийн тулд гаднын тогтмол гүйдлийн тэжээлийг ашиглана. Энэ эх үүсгүүрийг өдөөгч гүйдэл гэнэ. Роторт өгөх ийм өдөөгчгүй бол цахилгааныг гаргахгүй. Зарим генераторууд роторт өдөөгч гүйдлийг өгөхийн тулд гулсагч цагираг (sliprings) болон шойтко ашиглана.
Ийм роторыг ихэнх машинд байдаг хэрэглэгддэг генераторуудаас олж болно. Өдөөгч гүйдэл нь соронзон орны хүчийг өөрчлөхийн тулд хувьсдаг байх хэрэгтэй. Маш өвөрмөц соронзон туйлтай роторыг зурагт үзүүлэв.