Үндсэн 3 төрлийн хувьсах гүйдлийн мотор хэрэглэгдэнэ. Үүнд:
- Дугуйт торон индукцийн мотор
- Хэрчлээст ротортой индукцийн мотор
- Синхрон индукцийн мотор
Эдгээр моторуудын ажиллах зарчим адилхан. Статорын ороомог нь ижилхэн. Ялгаа нь ямар төрлийн ротор ашиглаж буйгаараа ялгаатай. Энэ гурвын 2н индукцийн мотор буюу трансформатортай ижил цахилгаан соронзон индукцийн үзэгдэлд суурилдаг. Хувьсах гүйдлийн индукцийн моторын патентыг Никола Тесла эзэмшдэг. Моторын үл хөдлөх хэсэг болх статорын ороомгийг нэгдүгээр хэсэг, хөдлөх роторыг хоёрдугаар хэсэг хэмээн нэрлэнэ.