- 3н фазын систем дэх хүчдэлүүд бие биеэсээ 120 градусын фазын зөрүүтэй байдал
- 3н фазын хүчдэлүүд тодорхой интервалтайгаар туйлаа сольдог чанар
- Хөдөлгүүрийн дотор талын статорын ороомгийн зохион байгуулалт
Зурагт бие биетэйгээ 120 градусын фазын зөрүүтэй 3н фазын гүйдэл, мөн статорын ороомгийг харуулав. Статорын ороомог нь 2 туйлтай байна. 2 туйл гэдэг нь фаз болгонд 2 туйл харгалзаж байна. Бодит тохиолдолд статорын ороомог нь зурагт үзүүлсэнтэй адил соронзон зүрхэвчийг ороосон байдалтай биш боловч түүний ажиллагааг ойлгоход энэ зураг туслах болно. А1 А2 туйлууд бие биеийнхээ эсрэг байгаа болохыг харж болно. В1 В2 мөн С1 С2 ч ялгаагүй бие биеийнхээ эсрэг харсан байна. А1 А2 ороомгоор гүйдэл гүйх үед бие биеийнхээ эсрэг чиглэсэн соронзон орныг үүсгэх болно. В1 В2 ба С1 С2 туйлуудын хувьд мөн адил. В1 ба С1 ороомгууд ижил чигт ороогдсон мөртлөө А1-тэй эсрэг байгааг харж болно. А1 А2 ороомгийн нэг төгсгөл L1-д, В1 В2 ороомгийн нэг төгсгөл L2-т, С1 с2 ороомгийн нэг төгсгөл L3-т тус тус холбогдож харин нөгөө төгсгөлүүд нь хоорондоо холбогджээ. 3н ороомгийг хооронд нь ингэж холбохыг од холболт гэнэ.
Одоо статорын дотор байгаа соронзон орон хэрхэн эргэлддэг болохыг авч үзье. А гэсэн тасархай босоо шугам нь зурагт үзүүлсэн агшныг харуулна. Тасархай зураастай огтлолцсон цэгүүд энэ үед 3н фазын хүчдэл ямар байгааг харуулна. Моторын дотор талд зурсан сумтай улаан зураас нь соронзон орны урсгалыг харуулна. L1 фаз позитив максимум утгадаа хүрсэн байгаа бол L2 ба L3 фазууд негатив утгатай ч тэр нь максимум утгадаа хүрээгүй байна. Энэ үед соронзон орон А1 А2 туйлуудын хооронд төвлөрч харин В1 В2 ба С1 С2 туйлуудын хооронд сулавтар байна. Ороодосны чигийг харвал А1 В1 С1 туйлууд соронзонгийн өмнөд туйлыг харин А2 В2 С2 туйлууд соронзонгийн хойд туйлыг зааж байна.
Одоо В байрлалд соронзон орон яаж өөрчлөгдсөн болохыг харья. L3 фаз тэг болж L1 фаз позитив пикээсээ бага зэрэг буурч L2 негатив пик рүүгээ дөхсөн байна. С ороомог дээр соронзон орон байхгүй. Харин А ба В ороомог дээрх соронзон орнууд бараг адил байна. Соронзон орны өмнөд туйл А1 ба В1 дээр харин хойд тул А2 ба В2 дээр байна.
Одоо С байрлал дээр соронзон орон хэрхэн хөдөлж буйг харья. L3 негатив пикэндээ хүрч L1 ба L2 фазууд позитив утгатай байна. Соронзон орон В ороомог дээр төвлөрч А ба С ороомгийн соронзон сулавтар байна. Соронзон орны өмнөд туйл С2 В1 А1 харин хойд туйл С1 В2 А2 болж өөрчлөгдсөн байна.
Одоо D цэгт соронзон орон хэрхэн шилжсэн болохыг үзье. L1 фаз тэг L2 позитив, L3 негатив утгатай байна. А ороомог соронзонгүй, харин В С ороомгийн соронзонгууд ижил хэмжээтэй байна. Соронзонгийн өмнөд туйл С2 В1, хойд туйл С1 В2 гэж өөрчлөгдсөн байна.
Е цэгт соронзон орон яаж өөрчлөгдсөн болохыг харья. L3 позитив пикэндээ хүрч L1 L2 фазууд негатив утгатай байна. Соронзон орон С ороомогт төвлөрч А ба В ороомгийн соронзон сул байна. Соронзон орны өмнөд туйл А2 С2 В1, хойд туйл А1 С1 В2-т шилжсэн байна.
Одоо F цэгт соронзон орон хэрхэн шилжсэн болохыг үзье. L2 фаз тэг L3 позитив, L1 негатив утгатай байна. В ороомог соронзонгүй, харин А С ороомгийн соронзонгууд ижил хэмжээтэй байна. Соронзонгийн өмнөд туйл С2 А2, хойд туйл С1 А1 гэж өөрчлөгдсөн байна.
G цэгт соронзон орон яаж өөрчлөгдсөн болохыг харья. L1 негатив пикэндээ хүрч L2 L3 фазууд позитив утгатай байна. Соронзон орон А ороомогт төвлөрч В ба С ороомгийн соронзон сул байна. Соронзон орны өмнөд туйл С2 А2 В2, хойд туйл С1 А1 В1-т шилжсэн байна.
Одоо H цэгт соронзон орон хэрхэн шилжсэн болохыг үзье. L1 фаз тэг L2 позитив, L3 негатив утгатай байна. А ороомог соронзонгүй, харин В С ороомгийн соронзонгууд ижил хэмжээтэй байна. Соронзонгийн өмнөд туйл С1 В2, хойд туйл С2 В1 гэж өөрчлөгдсөн байна.
I цэгт соронзон орон яаж өөрчлөгдсөн болохыг харья. L1 позитив пикэндээ хүрч L2 L3 фазууд негатив утгатай байна. Соронзон орон А ороомогт төвлөрч В ба С ороомгийн соронзон сул байна. Соронзон орны өмнөд туйл С1 А1 В1, хойд туйл С2 А2 В2-т шилжсэн байна. Ингээд соронзон орон 360 градус эргэж анхны байдалдаа иржээ.
Эргэлтийн хурдыг олохдоо давтамжийг 120-оор үржиж туйлын тоонд хуваана. Жишээ нь 50 Гц давтамжтай 4 туйлтай мотор 1 минутад 1500 эргэнэ.
2 туйлтай 60 Гц давтамжтай бол энэхүү соронзон орны эргэлт 1 минутад 3600 байна. 60 Гц давтамжтай үед статорын туйлаас хамаарч соронзон орны эргэлт ямар байхыг дараах хүснэгтээс харж болно.
Хэрэв 6 туйлтай соронзон орон дотор ротор 1 минутад 400 эргэж байсан бол давтамж нь 20 Гц байна.
3 фазын бодит статорыг зурагт харуулав.
Энэ статорын роторыг эргүүлэх хурд нь давтамж болон түүний туйлын тооноос дараах байдлаар хамаарна.
Олон төрлийн моторуудын хувьд түүний эргэлтийн чиглэл их чухал. Аливаа 3н фазын моторын эргэлтийг дурын 2 фазыг сольж эргүүлж болно. Энэ тохиолдолд эргэлдэгч соронзон орон нөгөө тийш эргэж эхэлнэ. Хэрэв моторын эргэлтийн чиглэлийг өөрчлөхөд эвдрэхгүй ачаа холбоотой үед моторыг түр асааж эргэлтийн чиглэлийг хараад буруу бол дурын 2 туйлыг өөрчилж эргэлтийн чиглэлийг өөрчилж болно. Харин буруу эргэх үед эвдрэх ачаатай бол моторыг ачаанд холбохоос өмнө эргэлтийг мэдэх хэрэгтэй.
Эргэлтийн чиглэлийг үндсэн 2 аргаар мэдэж болно. Эхнийх нь ачаанд холбохоос өмнө моторыг ажиллуулж эргэлтийн чиглэлийг мэдэх. Гэвч практикт ачааг салгахгүйгээр эргэлтийн чиглэлийг мэдэх шаардлага гарна. Энэ тохиолдолд фаз мэдрэгчийг ашиглана. Фаз мэдрэгч нь 2 өөр 3н фазын холболтыг хооронд нь харьцуулна. Энэ нь 6 терминалтай. Нэг тал нь мотор холбох зориулалттай бөгөөд МОТОР гэсэн талын А В С терминалд моторыг холбоно. Харин LINE гэсэн тэмдэгтэй талын А В С терминалд 3н фазын хүчдэлийг холбоно.
Ингээд зааврын дагуу тоолуурын заалтыг тэглэнэ. Дараа нь селектороос МОТОР гэдгийг сонгоно. Фазын эргэлтийг тэг заалттай вольтметрээр тогтооно. Вольтметрийн заалт INCORRECT бичигтэй тал уруу хазайвал моторын эргэлт цагийн зүүний эсрэг байна. Харин вольтметрийн заалт CORRECT бичигтэй тал уруу хазайвал моторын эргэлт цагийн зүүний дагуу байна.