2020/04/27

Модул 109-3. Хос хүчдэлийн мотор

Үйлдвэрлэлд хэрэглэгддэг 3н фазын моторуудын ихэнх нь 240 В ба 480 В гэсэн их ба бага 2 хүчдэл дээр ажиллахаар хийгдсэн байдаг. Ийм моторуудыг хос хүчдэлийн мотор гэж нэрлэх бөгөөд фаз болгон нь хос ороомог агуулсан байна. Ихэнх хос хүчдэлийн моторын холболтын хайрцаг дээр Т гэсэн дугаартай 9 терминал гаргасан байдаг. Эдгээр 9 терминалыг хэрхэн холбох дүрмийг зурагт харуулав. Холболтын дарааллыг тогтооход амархан 1, 1+3=4, 4+3=7 гэсэн төгсгөлүүд хамтдаа бол 2, 2+3=5, 5+3=8 хөлүүд хамт, харин 3, 3+3=6, 6+3=9 хөлүүд хамтдаа гэх маягаар тогтоож болно. Өөрөөр 1 үүнээс 3-аар ялгаатай хөл болох 4 бол 1 ороомог бөгөөд 4 хөл нь түүнээс 3-аар ялгаатай хөл болох 7-д холбогдоно гэх мэтээр.


3-н фазын моторыг од болон гурвалжин гэсэн 2 аргаар холбоно.

Фазын ороомгуудын их хүчдэлээр холбохыг хүсвэл (бидний жишээнд их хүчдэл нь 480 В) тэднийг цуваа холбож өгнө. Цуваа холбосон статорын ороомгоо одоо од холбох гэвэл дараах дрмийг баримтална.


Цуваа холбосон фазын ороомгуудыг хооронд нь гурвалжин холбох үед дараах дүрмийг баримтална.


Харин фазын ороомгуудыг бага хүчдэлээр холбохын (бидний жишээнд бага хүчдэл нь 240 В) тулд тэдгээрийг зэрэгцээ холбож өгнө.
Стандарт бага хүчдэлийн од холболтыг зурагт харуулав. Гэвч практик 9 терминал гаргаж өгдөг учраас энэ холболт боломжгүй.


Тиймээс 9 терминалыг бага хүчдэлээр од холбохдоо энэ дүрмийг баримтална.


Үүнтэй адил стандарт бага хүчдэлийн гурвалжин холболт нь зурагт үзүүлсний дагуу байх ёстой. Гэвч практик 9 терминал байдаг учраас энэ холболтыг хийх боломжгүй.


Тиймээс бага хүчдэлийн гурвалжин холболтыг 9 терминалаар холбохдоо зурагт үзүүлсэн дарааллыг баримтална.


Зарим хос хүчдэлийн мотор нь 12 терминалтай байна. 12 терминалтай үед их хүчдэлээр эсвэл бага хүчдэлээр аль ч аргаар холбох нь илүү хялбар байна.


Хэрэв статорын ороомог нь 10 Ом-ын эсэргүүцэлтэй байг. Эдгээрийг цуваа холбож их хүчдэл өгдөг тохиолдлыг авч үзье. Цуваа холбох юм бол статорын ороомог нь 20 Ом-ын эсэргүүцэлтэй байна. Үүнийг 240/480 В-д холбодог гэж саная. Өөрөөр уг шугамын бага хүчдэл нь 240 В, их хүчдэл нь 480 В байг.


Хэрэв шугамын хүчдэл их буюу 480 В бол статорыг од холбох үед фазын хүчдэл нь үүнээс 1.732 дахин бага буюу 277 В байна.
Энэ 277 В нь 20 Ом-ын эсэргүүцэлтэй статор дээр унах болно. Ингэвэл статорын ороомгоор гүйх фазын гүйдэл 13.85 А байна. Од холболт учраас энэ нь шугамын гүйдэлтэйгээ тэнцүү байна.
Харин одоо бага хүчдэлийн дүрмийн дагуу ороомгуудыг зэрэгцээ холбосон нөгөө тохиолдлыг үзье. 10 Ом-ын эсэргүүцэлтэй 2 ороомгийг зэрэгцээ холбох үед нийт эсэргүүцэл нь 5 Ом болж буурна.
Өөрөөр бага хүчдэлийн дүрмийн дагуу холбох үед статерын ороомог нь одоо 5 Ом эсэргүүцэлтэй байна.


Одоо шугамын хүчдэл бага буюу 240 В бол фазын хүчдэл нь од холболтын үед үүнээс 1.732 дахин бага буюу 138.6 В байна. Энэ үед статорын ороомгоор гүйх фазын гүйдэл нь 27.7 А байна. Энэ нь од холболт учраас шугамын гүйдэлтэйгээ тэнцүү байна.